logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин сүүлийн 5 жилд 2.3 дахин өсөж, ₮2.9 сая болов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 21 10:35
    361

    Зургийг: С.Батсайхан

    ЗГ: 11 дүгээр сараас Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмнэ. Үүнд 166.3 тэрбум төгрөг зарцуулна.

    Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин сүүлийн таван жилд 2.3 дахин өссөнийг статистик мэдээлэл харуулж байна. 2021 онд 1.3 сая орчим байсан бол 2026 оны I улирлын байдлаар 2.9 сая төгрөг хүрээд байгаа аж. Ялангуяа сүүлийн гурван жилийн хугацаанд нэрлэсэн цалин жилд дунджаар 500 мянга орчим төгрөгөөр нэмэгджээ. Харин голч цалин сүүлийн таван жилд 2.6 дахин өссөнөөр 2.5 сая төгрөг хүрээд байна.

    Сүүлийн гурван жилд нэрлэсэн дундаж цалин өндөр хувиар өсөхөд Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн нь тодорхой хэмжээнд нөлөөлжээ. Тухайлбал: 2024 онд Төрийн албан хаагчдын цалинг 10-40 хувиар, 2025 онд инфляцын түвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлсэн юм.

    Үүнээс гадна 2026 оны тавдугаар сарын нэгнээс багш нарын цалинг 50 хувиар нэмж, эмч нарын цалинг 2026 онд үе шаттайгаар 75 хувь хүртэл нэмэхээр шийдвэрлээд буй.

    Багш, эмч нарын цалин нэмэгдсэнээр хувийн сургууль, эмнэлгүүд хүний нөөцөө тогтвортой хадгалахын тулд цалингаа нэмэх шаардлага тулгарсан. Ингэснээр өнгөрсөн хавар зарим хувийн сургууль төлбөрөө нэмэгдүүлсэн талаарх гомдол боловсролын яаманд олноор ирж байгааг мэдээлж байлаа.

    Эдийн засагт бүтээмж бий болохгүй байхад мөнгөний зохиомол нийлүүлэлт хийж, Төрийн худалдан авалт төсвийг тэлсээр ирсэн нь өнөөгийн өндөр инфляцын суурь шалтгаан болсон гэдгийг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцолж байв.

    Үүнээс гадна 2026 оны төсвийн тодотголд 11 дүгээр сараас соёл спорт, бусад Төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 50 хувиар, шинжлэх ухааны салбарынхны цалинг 35 хувиар  нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн ахмад настнуудын суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр байна.

    Засгийн газар төсвийн тодотголоор нийт 1.4 их наяд төгрөг хэмнэж, Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин болон ахмад настны суурь тэтгэврийг нэмэх, стратегийн бараа, бүтээгдэхүүн, шатахууны нөөц бүрдүүлэх, эрчим хүчний салбарт их засвар болон үнэ тарифын дэмжлэгт шаардлагатай санхүүжилтийг тусгахаа онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих